SEMOSAN > НҮҮР
SEMOSAN нь 2010 онд Шведийн Сконе мужид байгуулагдсан Швед-Монголын сангийн (nonprofit organisation - ашгийн бус байгууллага) дэргэдэх хууль, эрх зүйн товчоо юм. Товчооны хамт олон Швед улсад бизнес эрхлэх, ажиллаж амьдрах, сурч боловсрох болон аялан жуулчлахтай холбоотой хууль эрх зүйн бүхий л харилцаанд зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.
Бидний зорилго бол өөрсдийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцан, хамтдаа хөгжин дэвшиж, бүтээлчээр хамтран ажиллах юм. Бид тодорхой мэдлэг, бодит мэдээлэлд тулгуурлан найдвартай, хариуцлагатай ажилладаг бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно.
Аливаа нийгэмд амьдарч буй хүн бүрт тодорхой хэмжээгээр нийгмийн харилцаанд орж зохицон амьдрах хэрэгцээ, шаардлага тулгардаг. Энэ харилцаанд гарч буй асуудал, саад бэрхшээл болгонд тохирсон гарц гаргалгаа, дүрэм журам байдаг. Гэвч үүнийг хүн бүр төгс мэддэг байх албагүй.
Тиймээс ч МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС тодорхой чиглэлүүдээр туслалцаа үзүүлэн ажиллаж байдаг билээ. Үнэхээр мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч ажиллах нь таны эрсдлийг 100% буулгах боломжтой юм.
Танд ямар асуудал тулгарч байна? Таны эрх зөрчигдөж байна уу? Таны бизнест дэмжлэг хэрэгтэй болов уу?
Та асуу бид хариулая, тэгээд хамтдаа урагшлая
Сонирхож байна уу? Та яахаа мэднэ :)