SEMOSAN > MАНАЙ БАГ
Боргилхуягийн
Жаргал
Хуульч
Мальмогийн их сургуульд төрийн удирдлага, захиргааны эрх зүйн чиглэлээр суралцаж, Лундын шүүхэд дадлагажигчаар мэргэжил дээшлүүлсэн.
Мөн бизнесийн удирдлагын чиглэлээр монголд мэргэжиж, Лунд хотын мэргэжил дээшлүүлэх сургуульд бизнесийн эрх зүйгээр суралцаж төгссөн.
2010 оноос хойш Швед Монголын сангийн тэргүүнээр ажиллаж байна.
Самбуугийн Чулууншүрээ
Нягтлан бодогч,
орчуулагч
Эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр ХҮДС-ийг төгсөж, нягтлан бодох, бүртгэлийн удирдлагаар Лунд хотын мэргэжил дээшлүүлэх сургуульд суралцаж төгссөн. Safe Gate компанид нягтлан бодогчоор ажилладаг.
Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн даатгал, эрх зүй, болон эрүүл мэндийн мэргэжлийн хэлмэрчээр суралцаж 2002 оноос хойш Монгол Швед хэлний хэлмэрч, орчуулагчаар ажиллаж байна.
Мөнхболдийн
Гангамаа
Орчуулагч
Готенбургийн их сургуулийн хуулийн ангийн оюутан.
Лунд хотын Пулхемийн коллежийг хуулийн чиглэлээр суралцаж, төгссөн.
Serce & Partners өмгөөлөгчийн товчоонд дадлагажигчаар ажиллаж байна.
Сүхээгийн
Энхсайхан
Сэтгэл зүйч,
Менежер
МУИС, МК Сургуулийг
Хэрэглээний статистикийн мэргэжлээр төгсөж 2010 оноос Польшийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгэл судлалын чиглэлээр суралцан магистрийн зэрэг хамгаалсан.
Сэтгэхүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, тэдгээрийн хоорондын хамаарал сэдвээр судалгааны ажил хийж хэвлүүлсэн.
Швед Монголын сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.